Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДТЕХРАН. /IRNA/.
Иранд коронавирусний халдвар авсан
хүний тоо 47593-т хүрснээс 15573 хүн эдгэрч, 3036 хүн нас барсан гэж тус улсын
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур лхагва
гарагт мэдэгджээ.
К.Жаханпурын
мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2987 шинэ тохиолдол
бүртгэгдэж, 138 хүн нас барсан байна. Мөн 3871 хүний биеийн байдал хүнд байгаа
аж.
Иранд халдварын тархалтыг
хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг
цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг
тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ.