Дорнод аймагт коронавирусний шинжилгээ хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-03 10:52:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ-д коронивирусний шинжилгээг хийх боломжтой боллоо.

ХӨСҮТ-өөс гадна орон нутгийн таван эмнэлгийн лабораторид ийнхүү шинжилгээ хийж оношлох боломж бүрдэж байна. Тодруулбал, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул аймгийн эмнэлэгт энэхүү шинжилгээг хийх юм. БОЭТ-ийн захирал Д.Должин: Шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээж, цаг алдахгүй арга хэмжээ авах боломж бүрдлээ. Шинжилгээ хийх бэлтгэлийг хангаж, лаборантууд суралцаж дадлагажиж байна гэв.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт 27 хүн тусгаарлалтад байна. Нэг хүний тусгаарлалтын хугацаа энэ сарын 2-нд дуусч, гэрийн хяналтад шилжжээ.    

Холбоотой мэдээ