Засаг дарга А.Гылымхан Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилттэй танилцлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-03 23:04:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн төвийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн хүрээнд аймгийн  ЗДТГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газар, Өлгий сумын ЗДТГ, Зоонозын өвчин судлалын төв хамтран Өлгий хотын 266000 м2 зам талбай, 85235 м2 нийтийн эзэмшлийн талбайг халдваргүйжүүлжээ.

Харин шаардагдах санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа албан хаагчдад талархал илэрхийлж, цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг улам эрчимжүүлэхээ илэрхийллээ. 

Холбоотой мэдээ