“Сэрэмжид хором үгүй” цахим уралдаан зарлалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-09 11:54:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дөрөвдүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд "Сэрэмжид хором үгүй" аян өрнүүлж байна.

Тус аяны хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачилга, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Сэрэмжид хором үгүй” сэдэвт цахим уралдаан зарлалаа. 

Энэхүү уралдаанд  урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий агуулгатай видео шторк, гар зураг, постер, шүлэг, эсээ, нийтлэл, бусад бүтээл гэсэн төрлөөр оролцоно.

Бүтээлийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар гэх пэйж хуудсанд зөвхөн цахим хэлбэрээр /фэйсбүүк чат, пэйж рүү постлох байдлаар/ ирүүлэх боломжтой юм.

Ингэснээр тус байгууллагын хамт олон цахим орчинд нийтэлнэ. Улмаар хамгийн их хандалт like, share цуглуулсан зургаан бүтээл шалгаруулан  шагнаж урамшуулна.

Цахим уралдаанд оролцогчдын  дуу хоолой, шинэ санал санаачилга, уриалга иргэд олон нийтэд хамгийн үнэ цэнтэй байх болно. Бие биедээ сэрэмжлүүлье, сэрэмжид хором үгүй тул энэхүү цахим уралдаанд идэвхтэй оролцоорой гэж аймгийн МХГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ