Хандивын аянд 34.6 сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал цугларчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-10 14:11:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-наас өрнүүлсэн хандивын аянд 34.6 сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал цугларчээ.


Хандивын аян эхэлснээс хойш нэг сарын хугацаанд тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд нийт 32 хандивлагч нэгдсэн юм. Ийнхүү аймгийн Онцгой комисст сэтгэлийн өглөг, итгэлийн дэм үзүүлсэн иргэд, байгууллагад “Талархал” илэрхийлж, ил тод байдлын мэдээллийг олон нийтэд зарлаж байна.

Хандиваар цугласан бэлэн мөнгө, бараа материалыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хамтын шийдвэрээр зарцуулах болно гэдгийг Онцгой комиссоос онцлон мэдээлэв. Тодруулбал, орон нутагтаа амны хаалт, нэг удаагийн ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх гэх мэт иргэдэд чиглэсэн ажлуудад зарцуулах ажээ.


Холбоотой мэдээ