Хуримтлагдсан хазаар өвсийг сарын хугацаанд устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-04-09 21:32:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-аас тус аймгийн ОБГ-тай хамтран гэр хорооллын хамхуул, хазаар өвс устгалын ажлыг нэг сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Жил бүрийн хавар хамхуул хазаар өвснөөс шалтгаалан ахуйн түймэр гарч иргэд өөрсдийн эд хөрөнгө цаашлаад бусдын эд хөрөнгөд хохирол учруулах тохиолдол гарсаар байна. Тэгвэл энэ жил хамхуул хазаар өвсийг гурван чиглэлээр буюу захын айл өрхүүдийн хамхуулыг үлээгч аппаратын тусламжтайгаар холдуулж байна.

Хэрлэн сумын Засаг даргын 01 тоот албан даалгаврын дагуу сумын ЗДТГ, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн аймгийн ОБГ-тай хамтран Чингис хотын гэр хорооллын хамхуул, хазаар өвс устгалын ажлыг ОБГ-ын баталсан удирдамжийн дагуу нэг сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн Цогт-Өндөр багаас ажлаа эхэллээ. Иймээс иргэд дур мэдэн хамхуул хазаар өвсийг шатаалгүй Онцгой байдлын газраас өгсөн зөвлөмж мэдээ мэдээллийг баримтлан учирч болох эрсдэлээс өөрийн эд хөрөнгөө хамгаалах боломжтой юм.

Холбоотой мэдээ