ӨАБНУ хөл хорионы хугацааг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПРЕТОРИЯ. /TASS/. Бүх нийтийн хөл хориог хоёр долоо хоногийн хугацаагаар
сунгаж, 4 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо гэж Өмнөд Африкийн
Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса мэдэгджээ.
“Хөл хорио тогтоосноос хойш дэлхий
дахинд коронавирусний цар тахлын нөхцөл байдал дордсоор байна. Халдварлагсад
болон нас баралтын тоо илүү олон боллоо. Тахлын хор уршгийг хүн бүхэн мэдэж
байгаа” хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад 3 дугаар сарын 26-нд бүх нийтйин хөл хорио тогтоосон бөгөөд дэглэмийн үйлчлэх хугацаа 4 дүгээр сарын 16-нд дуусах ёстой байсан аж. Хөл хорионы хугацааг болоогүй байхад нь дуусгавал вирус улам дэгдэх эрсдэлтэйг Рамапоса онцлон тэмдэглэжээ.
ӨАБНУ-д коронавирусний халдварын 1934 тохиолдол илрээд байгаа бол 18 хүн
нас баржээ.