Нисдэг камертай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:26:30

Увс аймгийн Цагдаагийн газар 4 сая 92 мянган төгрөгийн өртөг бүхий нисдэг камер худалдаж авсан байна.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд нисдэг камертай болох санал тусгуулж, улмаар зардлыг шийдвэрлүүлжээ. Энэхүү камерийг аймгийн Цагдаагийн газар өнгөрсөн сарын 25-аас эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Нисдэг камерийн тусламжтайгаар хилийн ойр орчмын хүн очих боломжгүй бартаа саадтай газраас гэмт этгээд хийгээд алдагдсан мал сүргийг эрэн сурвалжлах, оргодлуудыг баривчлах боломжтойгоос гадна ажил хөнгөвчлөх, зардал хэмнэх, цаг хожих гээд олон талын ашиг тустай байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ