“Номын ертөнц миний нүдээр” гар зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 21:33:26

Өмнөговь аймгийн Төв номын сангаас “Номын ертөнц миний нүдээр” гар зургийн уралдааныг зарлалаа.

Тус уралдаанд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын 1-7 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх зорилготой уг уралдаан нь зохиолын утга агуулгыг өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлэх байдлыг дэмжих юм. 1-4, 5-7 дугаар анги гэсэн хоёр насны ангилалаар дүгнэх тус уралдаан 5 дугаар сарын 20 хүртэл бүтээлээ хүлээж авах юм байна.

Уншсан номынхоо гол утга санаа, зохиолын гол дүрийг тодорхой гаргасан байх шаардлагатай аж. Уг уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг өнгийн харандаа болон усан будгаар өөрөө зурсан байх ёстойг зохион байгуулагчид анхааруулсан юм. Энэ сарын 25-нд шагналын эзэд тодрох бөгөөд өөрийнхөө авъяасаар ялагчдыг номын багцууд хүлээж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ