Улсын чанартай авто замын гэрэлтүүлгийн ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-14 21:56:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас улсын чанартай авто замын гэрэлтүүлгийн ажлыг эхлүүллээ.


Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд үүний хүрээнд аймгийн төвөөр дайран өнгөрдөг улсын чанартай авто замын дагуух гэрэлтүүлгийг шинэчлэх, туузан гэрлээр чимэглэх ажлыг эхлүүлээд байна. Тус гэрэлтүүлэг тохижилтын ажлыг “Алтайн хүрд” компани орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ба суурилуулах лед гэрлийн харагдах талуудад Говь-Алтай аймгийн сүлд болон 80 жилийн ойн лого байршуулж буйгаараа онцлогтой юм.


Холбоотой мэдээ