“Юнител”-ийн хэрэглэгч Увсын иргэн нэг өрөө байр хожлоо

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 15:02:03

“Юнител” группын “Таван байр-4” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн В.Оюунхүү Улаанбаатар хотод нэг өрөө байр хожсон байна.

“Юнител” группын төлөөлөгч өчигдөр Увс аймагт ирж азтаны шагналыг гардуулан өгсөн юм. В.Оюунхүүгийн гэр бүл сүүлийн 4 жил дарааллан юнителийн дугаар барьж байгаа аж.

Төвөөс алслагдсан аймгийн иргэн Улаанбаатар хотод байр хожиж байгаа нь нэг ч гэсэн иргэний нийгмийн асуудлыг шийдсэн сайхан үйл явдал боллоо хэмээн Увсчууд баяртай байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ