Ажил хайгч иргэн өмнөх оноос 23 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-21 15:40:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020 оны эхний улиралд 1432 иргэн ажил хайж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлжээ.

Тэднээс 18 нь ажилд зуучлагдан орсон бөгөөд 103 иргэн ажил хайх идэвх сонирхол нь буурсны улмаас бүртгэлээс хассан байна.

4 дүгээр сарын эхээр 70 иргэн ажил хайн шинээр бүртгүүлж, одоогийн байдлаар идэвхтэй ажил хайгч 1381 байгаа юм. Тэдний 56 хувь нь эмэгтэйчүүд аж. Ажил идэвхтэй хайгчдаас дээд боловсролтой 248, бүрэн дунд боловсролтой 663, тусгай дунд боловсролтой 18, боловсролгүй 19 хүн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 414 хүн буюу 23.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ