Арвайхээрт нөөцийн махыг худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 11:29:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрт энэ сарын 20-ноос нөөцөлсөн мах худалдаалж эхэллээ. Сумын ЗДТГ-аас махны үнийн өсөлтийг бууруулах, иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор жил бүр мах нөөцөлж, хавар худалдаанд гаргадаг.

Өнгөрсөн жил 13 багийн сонгогдсон дэлгүүрүүдээр нөөцийн махыг борлуулж байсан бол энэ удаа нэг цэгээс худалдах шийдвэрийг гаргасан байна. Олон цэгээр дамжуулан нөөцийн махыг худалдаанд гаргаснаар нөөцийн мах хүрэх ёстой иргэндээ хүрэхгүй, ченжүүд, зам, барилгын зэрэг компаниуд их хэмжээгээр нь худалдан авч, хяналтгүйгээр зарагдсан тохиолдол гарчээ.

Тиймээс энэ жил “Малчдын хоршоо” мах борлуулах төвөөр дамжуулан нөөцийн махыг худалдах юм. Ямааны мах 1 кг нь 6000 төгрөг, хонины мах 1кг нь 6500 төгрөгийн үнээр худалдаж байгаа ба эхний өдөртөө л 700 кг мах зарагдаад байна.

Холбоотой мэдээ