Аргаль төллөж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-27 13:30:03

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа, ДБХС-тай хамтран Сагил, Бөхмөрөн суманд энэ сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаад иржээ. Тэд тус сумдын хил орчмын аргаль хонины шилжилт хөдөлгөөнд ажиглалт хийснээс гадна хойд хил дагуух заставын дарга нарт аргаль хонины мэдээлэл цуглуулах арга зүйн сургалт, зааварчилгаа өгсөн байна.

"Хил орчмын аргаль хонинууд ямар нэгэн эрсдэлгүй байгаа бөгөөд одоогоор аргаль төллөж дуусаад байна. Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Ховд, Давст, Тариалан суманд аргаль хонь олноор нутагладаг бөгөөд жилээс жилд тоо толгой нь өссөөр байгаа юм" хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Б.Буянцог хэллээ. 

Холбоотой мэдээ