Сэлэнгэ аймгийн хэмжээнд Хүүхэд хамгааллын сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:30:45

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Хүүхэд хамгааллын сарын аян эхэллээ. Аймгийн хэмжээнд өрнөж буй энэхүү хүүхэд хамгааллын сарын аянд оролцож байгаа байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр тодорхой уриан дор нэгдэн жагслаа.

Жагсаалд Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх "Таван хан" морин хуурын дугуйлангийн сурагчид, Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн сурагчид, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хамт олон, Дэлхийн Зөн Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт орон оролцсон байна.

Эдгээр байгууллагууд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье”, “Хүүхэддээ бахархан дуурайх хүн нь байя”, “Хүүхдийн сэтгэлд сорви үлдээх хүмүүжлийн арга байх ёсгүй”, “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ”, “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Хүүхэд хамгаалуулах эрхтэй”, “Хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэцгээе”, “Хүүхдээ 5 минут сонсоё” зэрэг уриан дор нэгдлээ. Энэхүү сарын аян өнгөрсөн амралтын өдрийн ням гарагт эхэлсэн юм.

Сарын хугацаанд аянд нэгдсэн байгууллагууд тухайн сэдвийнхээ дор тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ