Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлчид энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 14:42:11

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Хөвсгөл аймгийн сэтгүүлчид Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн эвлэлийн шагналаар шагнагдсаныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар, Хөвсгөл аймаг дахь салбарын тэргүүн Б.Гантуяа нар гардуулж баяр хүргэлээ.

Энэ өдөр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан шагналаар сэтгүүлч Б.Нарантуяа, Г.Дэлгэрзаяа нар, Ган үзэгтэн шагналаар сэтгүүлч Д.Энхчимэг, Ч.Батзориг нар шагнагдсан байна.  Энэ үеэр дарга Т.Болдбаатар сэтгүүлчдэд баяр хүргээд удахгүй болох Улсын  их хурлын болон орон нутгийн сонгуульд хариуцлагатай хандах цаг ирж буйг ч онцолж байлаа. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ