“Цар тахлын үед авах хариу арга хэмжээ” сэдэвт сургуулилтад бэлдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-29 16:01:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой Комиссоос “Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилтыг 2020 оны 5 дугаар сарын 6-8-нд зохион байгуулахтай холбогдуулан шуурхай хуралдаан хийв.


Хурлаар бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерийн тушаалаар 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж өнөөдөр уг алба ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Тус шуурхай хурлаар дадлага сургуулилтын үед хоол үйлдвэрлэл, халдваргүйтгэл, хаягжилт, хүргэлтийн үйлчилгээний бэлэн байдал, орц гарцын зураглал, шарил чандарлах газруудын судалгаа, цахилгааны хэрэгслийн тооцоонд үндэслэн судалгаа гаргах, нэг өдрийн ачааллыг даах үүсгүүр бэлэн байлгах зэрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай арга хэмжээг танилцууллаа.


Үүнтэй холбоотой тооцоо судалгааг гаргаж нэгтгэх үүргийг холбогдох хэлтсүүдэд үүрэг болгов.

Холбоотой мэдээ