Таван нам сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭБаян-Өлгий аймгийн Сонгуулийн хороонд аймгийн Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.
Сонгуулийн хорооны ажлын хэсэг намаас ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан шалгасны дараа сонгуульд оролцох намыг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, батламж олгох ажил хийгдэнэ.
Харин УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие дааж, нэр дэвших хүмүүсийн материалыг энэ сарын 5-наас 11-ний хооронд хүлээж авна гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Ш.Айзаря