“Зад цэвэрлэе” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-30 11:57:51

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хэмжээнд зад цэвэрлэгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар тус аян Хэрлэн сумын дөрөв, аравдугаар багт үргэлжилж байгаа юм.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Хэрлэн сумын 11 багийн 322 гудамж, гэр хорооллын таван мянга орчим айл өрхийн хогийг 20 хоногийн хугацаанд татан авч, цэвэрлэх “Зад цэвэрлэе” аяныг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн. Аяныг Хэрлэн сумын ЗДТГ-аас хариуцан зохион байгуулж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг Найнги, Сүхжин ХХК, ДБЭХС ТӨХК, ТОУУ ХХК,  Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, УБТЗ-ын Баянтүмэн тасаг, Адуунчулуун ХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагууд хүнд машин, механизмаар хангаж хамтран ажиллаж байна. Ийнхүү хүч нэмэгдүүлэн ажилласнаар 3500 куб хогийг одоогийн байдлаар татан авсан гэж мэдээлэв. Харин шатахуун болон цэвэрлэгээнд ажиллаж буй 60 гаруй иргэний ариутгал, хамгаалалтын хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ