Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-01 07:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгахаар болов.


Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасны дагуу  ресторан пабын ажиллах цагийг 22:00 цаг болгосон төдийгүй архи худалдах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч мөн энэ цагаар хязгаарласан.


Харин уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргажээ.


Захирамжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгах бөгөөд уг шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэжээ.




Холбоотой мэдээ