ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний
халдвар авсан гэдгээ мэдэгджээ.
“Миний өгсөн коронавирусний
шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах байгууллагын шаардлагын дагуу би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа
хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд хамтран зүтгэгчидтэйгээ утсаар, видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх
бодолтой байна” гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй видео
хэлбэрээр холбогдохдоо мэдэгдсэн байна.
Өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлаа ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусоваар түр гүйцэтгүүлэх саналтай байгаагаа Мишустин илэрхийлжээ. “Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Андрей Белоусовыг дэвшүүлэх саналтай байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Харин Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайдыг хурдан эдгэрэхийг хүсжээ.