Хатанбулаг суманд ухаалаг ус түгээх байрыг ашиглалтад оруулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-05 10:17:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компаниас Хатанбулаг суманд ухаалаг ус түгээх байрыг ашиглалтад орууллаа.

Усны ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх, зардал төсөв хэмнэх зорилгоор дээрх худгийг ухаалаг хэлбэрт шилжүүлсэн аж. “Чандмань Илч” ХХК Дорноговь аймагт 30 дахь ухаалаг ус түгээх байраа ашиглалтад оруулж байгаа аж.

Худгаас ус авахдаа  иргэд цахим картаа уншуулж 24 цагийн турш үйлчилгээ авах боломжтой.

Холбоотой мэдээ