Орхон аймгийн шилдэг есөн байгууллага тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-05 01:06:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан ЗДТГ-аас Шилдэг  болон  Баялаг бүтээгч аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

“Шилдэг байгууллага”-аар Хотын захирагчийн алба, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт Хот тохижуулах газар, РСЦ, “Орхон-Азза” ТӨХК, “Орхон Тех” ХХК шалгарав. Нийт есөн байгууллага шилдгээр тодорчээ. Мөн орон нутагт төвлөрүүлсэн татварын хэмжээ, ажлын байрны тоо, хөдөлмөрийн харилцаа зэрэг олон үзүүлэлтээр “Ачит Ихт” ХХК шилдгээр шалгарсан байна. Харин эрүүл мэндийн салбараас “Ачлалт нар” Өрхийн эрүүл мэндийн төв, Соёл, урлагийн салбараас Боловсрол, Соёлын газар, спортын салбараас “Хангарьд” спорт цогцолбор тодорчээ. Эдгээр байгууллагын шагналыг энэ сарын 14-нд болох 40 жилийн баярын хурлын үеэр гардуулна. Орхон аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд 59 үйлдвэр ашиглалтад оржээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ