“General Electric” компани 13 мянган ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-05 16:04:54

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Америкийн “General Electric” корпораци онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг 13 мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ.


Онгоцны хөдөлгүүр суурилуулах хүсэлтийн тоо 4 дүгээр сард 45 хувиар буурсантай холбоотойгоор компани ойрын саруудад “Boeing”, “Airbus SE” компаниудад зориулж онгоцны хөдөлгүүр гаргадаг үйлдвэрийнхээ ажилтнуудын тоог 25 хувиар цомхотгохыг зорьж байна. 


General Electric” компанийн удирдлагаас авч буй энэхүү арга хэмжээ нь агаарын тээврээр зорчигчдын тоо огцом буурсантай холбоотойгоор компани зардлаа 1 тэрбум ам.доллароор танах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг аж.


CNN” телевизийн мэдээлснээр, цар тахалтай холбоотойгоор АНУ-д нислэгийн тоо 80 орчим хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ