Тариаланчдад трактор олголоо

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 08:38:13

Увс аймгийн Бөхмөрөн суманд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр 20 ш трактор олгосон байна.

Энэхүү тракторыг орон нутгийн газар тариалан эрхлэгчдэд хүүгүй зээлээр олгожээ. Газар тариалан эрхлэгчид жижиг оврын тракторыг хүлээн авч, хаврын тариалалтын ажилдаа шуурхайлан ороод байна.

Тус суманд хадлангийн олон салаанууд байдаг бөгөөд өвлийн улиралд ч гэсэн Бөхмөрөний гол дагуу хадлан хаддаг юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ