Нэгдсэн эмнэлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр эд хэрэглэл нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-12 17:17:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн 29.3 сая төгрөгийн санхүүжилтээр эд хэрэглэл нийлүүлжээ. 


Тодруулбал, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн хатуу эдлэлийг шинэчилж нэг үйлдэлтэй механик ор 42 ширхэг, шүүгээ 22 ширхэгийг нийлүүллээ хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Уг тоног төхөөрөмжийг тавдугаар сарын 11-ний өдөр ЗДТГ-ын НХБХ-ийн дарга Б.Алтайбаатар, ЭМГ-ын дарга Ц.Туяа нар Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Туяа, албаны бусад хүмүүст хүлээлгэн өгсөн юм.

Цаашид эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хатуу, зөөлөн эдлэлийг шат дараатай шинэчилнэ хэмээн ЭМГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ