Гамшгаас хамгаалах болон Зэвсэгт хүчний тухай хуулийг батлуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-12 18:42:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой байдлын байгууллагын алба хаагчийн  нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг ирэх оны нэгдүгээр сараас дагаж мөрдөх шаардлага үүсэж буйг онцолж, энэ талаарх горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.


Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Мөн хуралдаанаар, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн эцэслэн хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар үг хэлэх, асуулт асуух, санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ