В.Путиний ард түмэндээ хандан үг хэлж буйг 15 сая гаруй иргэн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний 5 дугаар сарын 9-нд ард
түмэндээ хандан үг хэлж байгааг телевизээр 15 сая гаруй иргэн үзжээ.
Үзэгчдийн дунд 4 болон түүнээс дээш насны хүмүүс багтжээ. ОХУ-ын Төрийн
Тэргүүний Ялалтын баярыг тохиолдуулан ард түмэндээ хандан үг хэлж буйг 1
дүгээр сувгаар 5.9 сая хүн үзсэн бол “Россия-1” сувгаар 3.3 сая хүн үзжээ.
Харин “НТВ” телевизээр 1.3 сая хүн үзсэн байна.
Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойн баярын өдөр ОХУ-ын үзэгчид дунджаар
278 минут телевиз үзжээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 хувиар илүү байжээ.
Тавдугаар сарын 9-ний өдөр иргэд Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойд
зориулсан агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн шууд дамжуулалт болон ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путиний ард түмэндээ хандан үг хэлж буйг хамгийн их үзсэн байна.