Шилдгийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-13 14:18:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 онд улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн шилдгийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа. 


Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн шагналыг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа нар татвар төлөгчдөө хүндэтгэн ажлын байранд нь гардуулж, баяр хүргэлээ. 


ТОП-10 Татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

1. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК

2. "Буудайн хөх уулс" ХХК

3. "Ентүм" ХХК

4. "Ундарга-Алтай" ОНӨҮГ

5. "Уран охид" ХХК

6. "Алтайн тан" ХХК

7. Дарви сумын "Буян-Ундрал" хоршоо

8. Хөхморьт сумын "Сулин дэнж" хоршоо

9. Алтай сумын "Нутгийн овоо" ХХК

10. Бугат сумын "Баян сайхан нутаг" ХХК


ТОП-10 Татвар төлөгч иргэнээр:

1. Б.Алтантуяа "Гоёо" дэлгүүр

2. Т.Мөнх-Өнөр "Оч" хүүхдийн дэлгүүр

3. Б. Төөрүүл "Дөл" цайны газар

4. Б.Цэцгээ "Орифлэйм"

5. Ц.Жаалжав-Гурилын худалдаа эрхлэгч

6. Л.Туяацэцэг-Барилгын материалын худалдаа эрхлэгч

7. Ж.Үйтүмэн "Ингүмэл" бичиг хэргийн дэлгүүр

8. Л.Амарбаатар-жолооч

9. Б.Доржнамжим-Дэлгэр сумын шатахуун түгээх станц

10. Б.Бяруузана-Эрдэнэ сумын худалдаа эрхлэгч нар шалгарлаа. 


Холбоотой мэдээ