Төсвийн алдагдлыг бууруулахын тулд татвараа нэмэгдүүлэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-13 15:51:01

ЛОНДОН. /Financial Times/. Их Британийн Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас энэ онд 337 тэрбум фунт стерлингийн төсвийн алдагдал хүлээнэ гэж таамаглаж байна. Энэ алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар татварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.


Тухайлбал, орлогын албан татварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн индексжүүлэлтийг 2 жилийн хугацаагаар зогсоох, тэтгэврийн өсөлтийг хязгаарлахыг эдийн засагчид зорьж байна. Эдийн засгийг даруй сэргээхгүй бол улс орон өрийн хямралтай нүүр тулж болзошгүй байгаатай холбоотойгоор иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.


Шинжээчдийн үзэж байгаагаар, төсвийн алдагдал энэ онд 2008 оны эдийн засгийн хямралын дараах үзүүлэлтээс хоёр дахин их хэмжээнд хүрч болзошгүй аж. 2008 оны санхүүгийн хямрал нь Их Британийг хэдэн арван жил зардлаа танахад хүргэсэн юм. 

Холбоотой мэдээ