Аймгийн шилдэг гэр бүлийг шалгаруулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-13 17:33:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас Сүхбаатар аймгийн Шилдэг гэр бүлийг шалгарууллаа. 2019 оны аймгийн шилдэг гэр бүлээр долоон өрх шалгарч, шагналаа гэр гэртээ гардан авав.

Шилдэг гэр бүлийг жил бүр шалгаруулдаг бөгөөд тэднийг гэр бүлийн харилцаа, үр хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн, эрхэлсэн ажлаа нэр төртэй, амжилттай эрхэлж бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг хэд хэдэн шалгуураар тодруулдаг. Мөн залуу, дунд, ахмад үеийн гэр бүлийн төлөөллийг хослуулан тодруулдгаараа онцлог.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Тийм ч учраас аймгийнхаа шилдэг гэр бүлүүдийг дөрөв дэх жилдээ алдаршуулж байна. Шилдэг гэр бүлд тусгайлан хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулан өгдөг ч үүсээд буй нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор энэ удаад гэрт нь очиж, манай байгууллагын төлөөллүүд гардуулан өгч байна. Шагнал гардуулах үйл ажиллагаанд ийнхүү өөрчлөлт орсноос биш бусад материал хүлээн авах, сонгон шалгаруулалт зэрэг ажлуудыг урьдын ажил явуулсан гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням онцлон хэллээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1994 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар capын 15-ны өдрийг дэлхийн "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг

Холбоотой мэдээ