Канадад байгаа хулсны баавгайнууд хугацаанаасаа өмнө эх орондоо ирнэ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-05-14 14:30:36

ЧЭНДУ. /Xinhua/. Канадын Калгари хотын амьтны хүрээлэнд 10 жил байх гэрээтэйгээр очсон хоёр хулсны баавгайг хоёр жилийн өмнө эх орон руу нь буцаахаар болжээ.


COVID-19” халдварын улмаас амьтны хүрээлэнгийн хулсны нөөц багассантай холбоотойгоор Эршунь, Дамао нэртэй хоёр баавгайг буцаах шийдвэрийг гаргажээ. Коронавирусний цар тахлын улмаас олон улсын нислэгүүдийн тоо буурч, Хятадаас шинэ хулс авчрахад хүндрэл учирсан байна.


“Бид Канадын түнштэйгээ хэлэлцсэний үндсэн дээр хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдлээ” гэж Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотын Хулсны баавгай үржүүлэх судалгааны газрын дарга Жан Жихэ мэдэгджээ. Тэд хулсны баавгайнуудыг өөр газар ургасан хулсаар тэжээхийг оролдсон боловч бүтээгүй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Эршунь, Дамао нарыг Канадад 2013 оны гуравдугаар сард авчирсан бөгөөд гэрээний дагуу Торонто болон Калгари хотын амьтны хүрээлэнд амьдрах ёстой байжээ. Хулсны баавгайнуудыг 2018 онд Калгаригийн амьтны хүрээлэн рүү нүүлгэсэн байна. 

Холбоотой мэдээ