Завханы өсвөр үеийнхэн тамхи биш тамирыг сонгоно

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 09:48:03

Завханы Залуучуудын хөгжлийн төвөөс 150 гаруй өсвөр үеийнхэнд гурван өдрийн цогц хэлэлцүүлгийг анх удаа амжилттай хийлээ.

Эхний өдөр "Амжилтын гараа" нэртэй хорт зуршлаас сэргийлэх сургалт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ хэлэлцүүлгээр Улиастай сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнуудын төлөөлөлд хандаж “Тамхи биш тамираа сонго”, “Архи биш алгебраа сонго” уриалгыг гаргаж үе тэнгийнхэндээ сургууль бүр дээр долоо хоногийн үйл ажиллагааг явуулахаар болжээ. Харин хоёр дахь өдөр нь “Z-Y-peer" клубээс санаачилсан "Ирээдүйн босго" төвтэй хамтарсан “Мэдлэгээ хэрэглээ болгоцгооё" нөхөн үржихүйн эрүүл мэндийн лекцийг амжилттай зохион байгуулсан байна. Энэ үеэр сургалт хэлэлцүүлэгт оролцсон 150 сурагч эмчийн үзлэгт хамрагдаж өсвөр үе, залуучуудыг лекцнээс олж авсан мэдээллээ өөрийн мэдлэг, хандлага, дадал болгохыг зохион байгуулагчид уриалжээ.

Цогц хэлэлцүүлгийн сүүлийн өдөр Залуучудын хөгжлийн төвийн дэргэд залуучуудын ярианы англи хэлийг сайжруулах зорилгоор байгуулагдсан  "Англи хэлний клуб"-ийн хичээлийн нэг баг болон хичээллэсэн байна. Цаашид сургалтанд оролцогчид хүсвэл үргэлжлүүлэн тус англи хэлний хичээлд гурван сар үнэ төлбөргүй суралцах боломжтой аж.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ