Европын сонгодог хөгжмийн онлайн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-15 12:22:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Европын сонгодог хөгжмийн тоглолтыг дижитал орчинд буюу цахимаар толилуулахаар болжээ.


Тус тоглолтыг Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм. Тоглолтыг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо.

 

Тоглолтод Улсын Филармонийн уран бүтээлчид Монгол Улс болон Европын Холбооны Төрийн дууллаас гадна тус холбооны гишүүн 9 орны сонгодог хөгжмийн зохиолын сор бүтээлүүдийг эгшиглүүлэх юм.

 

Тус тоглолтыг энэ сарын 16-ны 18:00 цагт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын албан ёсны YouTube хуудас  EUinMongolia буюу дараах линкээр https://www.youtube.com/channel/UC4_ij8Ce-sH-IPm5G4-x6CA?view_as=subscriber хүлээн авч үзэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ