МАН сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүсээ маргааш албан ёсоор зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-05-16 15:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. 

Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордны 7 өрөө, танхимд хуваагдан хоорондоо цахимаар шууд холбогдон хуралдаж байна. Мэргэжлийн, холбогдох байгууллагаас гаргасан "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх зөвлөмжийг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанаас гаргажээ. 

Хуралдаанд оролцогчид амны хаалт зүүх, хоорондоо 1-1.5 метрийн зайтай суух, тогтмол гараа ариутгах, гар барьж мэндлэхгүй байх зөвлөмжийг даган мөрдөж байна. 



Энэ удаагийн хуралдаанаар дотоод журмын болон эрх шилжүүлэх, зохион байгуулалтын гэсэн 3 асуудлыг хэлэлцэж, Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. Улмаар МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн нэрийг маргааш 16-ны ням гарагийн 11.00 цагт албан ёсоор зарлахаар болжээ. 


Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ