Намуудын хуралдаан нэр дэвшигчдийн нэрсийг сонсохоор хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-05-16 19:18:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах МАН, АН-ын удирдах хурлууд өнөөдөр хуралдаж байгаа. Яг одоо, 19.00 цагийн байдлаар МАН-ын Бага хурал түр завсарлаж, тус намын Удирдах зөвлөл хуралдаж байна. Тэгвэл АН-ын ҮБХ-ны хуралдаан мөн завсарлаж, өнөөдрийн хуралдаанаар тодруулсан нэр дэвшигчдийн нэрсийг сонсохоор хүлээж байна.


Намуудын хуралдаан цахимаар болж буй учир нэр дэвших хүмүүсийг хэсэгчилсэн байдлаар хэлэлцэн нэгтгэж байгаа юм. 

Сүүлийн мэдээллээр өнөөдөр мөн МАХН-ын Бага чуулган хуралдаж, нэр дэвшигч нараа хэлэлцэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАХН нь МУНН, ИЗНН-тай хамтран эвсэл болон оролцож буй. Тиймээс дээрх 3 намаас нэр дэвшигч нараа нэгтгэн Гүйцэтгэх товчоогоор эцэслэн хэлэлцэж байна. Үүний дараа МАХН-ын Бага чуулганаас нэрсийг эцэслэн шийдвэрлэх юм. 


Холбоотой мэдээ