“Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ээр “Эрдэнэт ДЦС” шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-16 19:44:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НДЕГ, МХГ хамтран зохион байгуулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар  “Эрдэнэт ДЦС” ТӨХК шалгарчээ.  

Жил бүр зохион байгуулдаг тус уралдааны эрчим хүчний салбарт “Эрдэнэт ДЦС” ТӨХК үйлдвэрлэлийн орчин болон ажлын байрны нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, санаачилгаагаараа  ийнхүү  тэргүүлсэн байна. “Эрдэнэт ДЦС” ТӨХК сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа цалин, урамшууллыг үе шаттайгаар нэмж орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд ажлын бүтээмж өндөрсөж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дээшилсэн байна. 

Холбоотой мэдээ