ОРХОН: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-08 14:22:21

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн төрийн захиргааны 11 байгууллагын 14 албан хаагч арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тангараг өргөлөө.


Өргөсөн тангарагтаа үнэнч төр, иргэнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг аймгийн удирдлагууд хүсэн ажлын өндөр амжилт гарган ажиллахыг уриаллаа.


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тохиодог “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг угтан төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.


Орхон аймгийн хувьд 5000 гаруй албан хаагч өнөөдрийн байдлаар төрийн албанд ажиллаж байна.






Холбоотой мэдээ