ХҮН намын "Зөв хүн-электорат эвсэл" нэр дэвшигчдээ зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-05-16 22:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ын эвсэл УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж өнөөдөр зарлалаа. 

ХҮН нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд МСДН болон Зүй ёс намтай "Зөв хүн электорат" эвсэл болон оролцож буй юм. Нэр дэвшигчдийг товч танилцуулбал, ХҮН-ын дарга Б.Найдалаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт, мөн намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Доржханд Хан-Уул дүүргийн 29-р тойрогт, Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, ХҮН-ын Удирах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл болон НИТХ-ын төлөөлөгч асан, аялагч, "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт, МСДН-ын дарга А.Ганбаатар Өмнөговь аймагт, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар Дархан-Уул аймагт, "Ийгл" телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр Чингэлтэй дүүрэгт тус тус нэр дэвшихээр болжээ. 

Түүнчлэн хуульч Б.Гүнбилэгийг Булган аймгийн 4-р тойрогт, НҮБ-ын олон улсын зөвлөх, их эмч Р.Жаргалмааг Архангай аймгийн 1-р тойрогт, "Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл" ТТБ-ын тэргүүн Б.Эрдэнийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. 


Холбоотой мэдээ