Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-05-19 14:09:59

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Цяожя тойрогт даваа гаргийн орой газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 24 хүн гэмтлээ гэж орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.


Орон нутгийн цагаар даваа гаргийн оройн 21:47 минутын орчимд болсон таван магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт найман километрийн гүнд байсан гэж Хятадын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлсэн байна.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Чужин хотын Хуйзэ тойрог болон Жаотун, Шюаньвэй хотод, Чусюн-И өөртөө засах мужид мэдрэгджээ. Юннань мужийн засаг захиргааны мэдээлснээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс рүү 600 орчим аврах ажилтныг илгээжээ. 

Холбоотой мэдээ