Хятадад халдварын таван шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-20 10:47:09

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19” халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь Өвөр Монголын өөртөө засах оронд зөөвөрлөгдөн иржээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, дотоодод халдварласан дөрвөн тохиолдол бүгд Зилинь мужид бүртгэгдсэн байна. Хятадад мягмар гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай гурван тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт гурван хүн эдгэрэн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо нэгээр буурч, ес болжээ.


Эх газрын Хятадад энэ сарын 19-ний байдлаар 82965 хүн халдвар авснаас 78244 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1708-д хүрснээс 1662 хүн эмнэлгээс гарсан бол хоёр хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 4893 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм байна.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 16 шинэ тохиолдол бүртгэгджээТухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 368 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсны 26 нь зөөвөрлөгдөн иржээ.


Энэ сарын 19-ний байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1055, Макаод 45, Тайваньд 440 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1025, Макаод 45, Тайваньд 401 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ