Тариаланчид 527 га-д тариалалт хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-20 11:53:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг 2020 онд нийтдээ 1256 га-д тариалалт хийхээр төлөвлөж байна. Үүнээс 306 га-д төмс, 156 га-д хүнсний ногоо, 95 га-д жимс, жимсгэнэ, 700 га-д малын тэжээл тус тус тарина.

Одоогоор 527 га-д тариалалт хийжээ.

"Тус аймагт цаг агаар, газар зүйн онцлогоос шалтгаалан тариалалт тавдугаар сарын 1-нээс эхэлж зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Цар тахалтай холбогдуулан өрх бүр хэрэгцээт төмс, хүнсний ногоог өөрсдөө тарих бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох асуудал яригдаж байгаа бөгөөд уг ажил шийдэгдвэл 2 мянга га хүртэл талбайд тариалалт хийх боломжтой" хэмээн албаны эх сурвалж хэллээ. 

Холбоотой мэдээ