12 мянган га-д үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-20 13:59:55

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын ЗДТГ-аас үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг сумын Хөнөг, Дэл, Цац, Дайрбор багийн 12000 га бэлчээрийн талбайд зохион байгуулж, нэг га-д дунджаар 608 мэрэгч байсныг 171 болгон цөөрүүлж, 72 хувийн үр дүнтэй ажиллажээ.

Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэхдээ 22 хяналтын цэг авч, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа тооллого судалгааг хийж, үр дүнг тооцсон байна.

Мөн 4000 га-д 585 ширхэг сар шувууны суулт засч, 4000 га-д 5850 ширхэг цилиндр, конус, амьд баригч тавьж, 4000 га-д ус цутгах, утах аргаар тэмцэх арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ