Сумдын мал эмнэлэгт шаардлагатай багаж хэрэгслийг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-20 22:13:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас сумдын мал эмнэлгийн тасгийн шуурхай бэлэн байдлыг хангуулах зорилгоор шаардлагатай багаж хэрэгслийг олгов.


Тодруулбал, сумдын малын эмч нарын дуудлага үйлчилгээнд зориулж чагнуур, халуун хэмжигч, автомат шприц, халдвар хамгааллын хувцас, ажлын комбинзон, цусны хуруу шил зүү, дээжний сав, зөөврийн хөргүүр зэрэг багаж хэрэгслийг олгожээ. 

Түүнчлэн “Сумдын мал эмнэлгийн тасгийн дотоод ажил, мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээний явц, үр дүнд хяналт шинжилгээ хийх” тухай Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар удирдамжийн дагуу ажлын хэсэг Мал эмнэлгийн тасгийн дотоод ажил, мэргэжилтнүүдийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг дүгнэсэн байна. Мөн мал эмнэлгийн нэгдсэн системд мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлөвлөлт, аймгийн Засаг даргын захирамжуудын хэрэгжилт, орчны цэвэрлэгээ, мал амьтны сэг зэм устгал халдваргүйтгэлийн ажил хийсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудалд мэдээлэл зөвлөгөө өглөө хэмээн Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ