Хүүхдийн нэгдсэн зөвлөл эко аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:19:55

Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан хүүхдийн оролцооны байгууллагуудын дунд “Эко аялал” зохион байгууллаа.

Аяллын үеэр зорилтод даалгавар болон уралдаант хөгжөөнт тоглоомуудыг явуулж, хүүхдүүд идэвхтэй оролцож, амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Эко аялагчдын дунд зохион байгуулсан хөгжөөнт, уралдаант тэмцээнд 1 дүгээр байрыг 12 жилийн 6 дугаар сургуулийн "Нөхөрлөл" баг, 2-р байрыг 12 жилийн 1 дүгээр сургуулийн "Болжморын булчин" баг,  3 дугаар байрыг 12 жилийн 3,7 дугаар сургуулийн хамтарсан “Охидын жавхаа” баг тус тус эзэллээ.

Хүүхдийн оролцооны байгууллагаас зохион байгуулсан эко аялал амжилттай болж, хүүхдүүд тун идэвхтэй оролцжээ.

Ховд аймаг  А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ