Нэг сая төгрөгийн азтан тодорчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-21 23:58:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдрийн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор Баянхонгор аймгаас нэг сая төгрөгийн азтан тодорчээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын иргэн Э.Доржваанчиг бүртгүүлсэн баримтаараа хожсон тус хонжворыг Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва өнөөдөр гардуулан өглөө.

Иргэн Э.Доржваанчиг нэг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр "Начин бэйкери" супер маркетаас 1600 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа азтан болсон байна.

Холбоотой мэдээ