Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-22 12:04:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээгээр  коронавирус тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өчигдөр цахимаар болсон тус үнэлгээний хуралд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон 8 байгууллагын 26 мэргэжилтэн оролцсон байна.


Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар баталан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулах аж.

Холбоотой мэдээ