Сүхбаатарын нийт нутгаар бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-22 22:02:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороо оржээ. Аймгийн УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг шат дараатайгаар хийсэн байна. Цаашид аймгийн өмнө тал, баруун болон төвийн хэсгээр дахин бороо орно гэлээ.

УЦУОШТ-өөс Түвшинширээ, Халзан, Мөнххаан, Уулбаян суманд нийт 10 орчим пуужин харваж, үүлэнд зориудаар нөлөөлжээ. Үүний  үр дүнд аймгийн бүх сумаар бороо орж, нийт газар нутагт 2,8-32 хүртэлх см-ийн тунадас тогтжээ. Ялангуяа өмнө, баруун өмнөд зүгийн сумд болох Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Халзан, Уулбаян сумын нутгаар бороо ахиу оржээ.  

Холбоотой мэдээ