УБТЗ-ын эмч нар 5000 гаруй зорчигчид тандалт үзлэг хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-23 13:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар "СОVID-193” халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 5 сая 365 мянган хүн өвчилж, 339 мянган хүн нас баржээ.


Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн эдгэрч, 111 хүн эмчлүүлж буй юм. Одоогоор ажиглалтад 1 394 хүн байна. Тэдэнд 41 их эмч, 36 резидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.


Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын 11 их эмч ажиллаж тандалт судалгааны үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Мөн тэрбээр шуурхай 119 утсанд гадаадаас 11 иргэн коронавирусний халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ