Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 17:08:29

МОСКВА. /TASS/. АНУ тэргүүтэй терроризмтой тэмцэх олон улсын эвсэл “Сирийн ардчилсан хүчнийхэн” эвсэлтэй хамтран явуулсан ажиллагааны дүнд “Лалын улс” бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгажээ. Энэ тухай “Inherent Resolve” /Тохирсон шийдэл/ ажиллагааны штабын мэдэгдэлд дурджээ.


“Тавдугаар сарын 17-нд “Сирийн ардчилсан хүчнийхэн” эвслүүдтэй хамтран Сири дэх Дэйр-эз-Зор муж дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад цохилт өгсөн. Тус ажиллагааны үеэр “Лалын улс” бүлэглэлийн хоёр толгойлогч Ахмад Иса Исмаил аз-Зави, Ахмад Абд Мухаммед Хасан аль-Жугайфи нар амь үрэгдсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Ахмад Иса Исмаил аз-Зави нь бүлэглэлийн удирдлагын зааврыг Багдадын хойд нутагт буй гишүүдэд өгч байсан бол Ахмад Абд Мухаммед Хасан аль-Жугайфи нь зэвсэг эзэмших, тээвэрлэх бусад асуудлыг хариуцаж байжээ.

 

Холбоотой мэдээ